Сайтад тавтай морил!
МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ВЭБ ЧУУЛГАН 
Энэхvv вэб сайт нь Монголын боловсролын салбарын байгууллага, хvмvvсийн  хамтын ажиллагааны мэдээллийн талбар болно. 
    
YНДСЭН ЦЭС
Нvvр хуудас
Мэдээ
Нийтлэл
Статистик тоо баримт
Хэлэлцvvлэг
Элсэлтийн журмууд
Хайлт
Сургуулиуд
Харилцах хаяг
Мэргэжлийн индэкс
Таны баннер




 

 

Шинэ ном
        
  “Монголчуудын Нvvдэл
    Суудлын товчоон” 
      Зохиогч: Баабар

Холбогдох
Хэрэглэгчийн нэр

Нууц vг

Нууц vгийг сануул
Нууц vгээ мартсан уу?
Бvртгэлгvй юу? Бvртгvvл
banner.png, 1 kB

Чєлєєт цагаа зєв єнгєрєєх дугуйлангууд
Хvvхэд багачуудын чєлєєт цагаа зєв єнгєрvvлэх цєєн хэдэн газрын нэг нь гавьяат багш Б.Цэрэндоржийн нэрэмжит Монголын хvvхдийн урлан бvтээх тєв.

Эднийх энэ хичээлийн жилд уран зураг, хvvхэлдэй, бэлэг дурсгал, сvрлэн урлал, хувцас дизайн, эсгий урлал, баримал, ханын чимэглэл, сийлбэрийн тєрлєєр 16 ангид 600 хvvхэд хичээллvvлж байна. Эдгээр дугуйлангийн ач холбогдол нь хvvхдийн сэтгэн бодох чадвар болон бvтээлч сэтгэлгээг хєгжvvлэх юм. Дугуйлан гурван жилийн сургалттай бєгєєд бvртгэлийн 10000 тєгрєгийг эс тооцвол vнэ тєлбєргvй юм байна. Хvvхдvvд хичээлийнхээ цагийн хувиараас хамааран долоо хоногт хоёр удаа гурван цагаар  хичээллэхдээ vдээс ємнє, vдээс хойшхи ангид суралцна. Хэрэв хvсвэл сонгоны ангид  орж илvv цагаар гvнзгийрvvлэн сурах боломжтой аж.

Хvvхдийн урлан бvтээх тєвийнхєн зургаас бусад бvх дугуйланд дєрвєєс дээш ангийн сурагчдыг хамруулдаг байна.  Учир нь тэдгээр дугуйлангийн хvvхдvvд зайлшгvй багаж хэрэгсэлтэй харьцдаг байна. Харин зургийн дугуйланд нэгдvгээр ангийн хvvхэд ч хамрагдах боломжтой. Эдний дугуйлангуудад хамрагдсан бvх сурагч сертификаттай тєгсдєг. Мєн єдєрт нэг удаа халуун аарц уучихна.

Жил бvрийн тавдугаар сард тайлан vзэсгэлэн гаргаж хvvхдvvдийн бvтээлийг дэлгэн харуулдаг бєгєєд энэ жил орон орны ёс заншлыг харуулсан, vндэсний хувцастай модон хvvхэлдэйн томоохон музей байгуулахаар тєлєвлєж байгаа аж. 
Нийслэлийн хvvхэд залуучуудын газрын дэргэдэх дугуйлангууд хичээлээ эхлээд гурав хонож байна. Эднийх дуу, бvжиг, уран нугаралт, драм гэсэн дєрвєн дугуйлан хичээллvvлж байгаа бєгєєд одоогоор 80 орчим хvvхэд явж байгаа гэнэ. Тєлбєрийн хувьд бvх анги нь жилийн 60000 тєгрєгийн vнэтэй. 5-15 насны хvvхдvvдийг хамруулж байна. Дуу, бvжгийн ангийн хvvхэд гvйцсэн тул нєгєє хоёр ангидаа бvртгэл явуулж байгаа гэнэ.

Хvvхдийн ордны хувьд уран бvтээл, хэл, урлагийн тєрлєєр 27 дугуйлан хичээллэж, одоогоор 2000 орчим хvvхэд суралцаж байна. Хvvхдvvд мєн л хичээлийн бус цагаар сонирхсон ангидаа суралцах бєгєєд хэл, уран бvтээлийн ангиуд хоёр жилийн сургалттай. Харин урлагийн дугуйланг сонгосон хvvхдvvд сургуулиа тєгстлєє сураад vргэлжлvvлэн мэргэжлийн их, дээд сургуульд элсэн орох боломжтой.

Тухайлбал дууны дугуйланд суралцаж буй хvvхэд дуу, хєгжим, ноотны талаар анхан шатны мэдэгдэхvvнтэй болохоос гадна  тайзны соёл зэрэг олон чадварыг эзэмшдэг байна. Мєн гvнзгийрvvлэн судалж буй хvvхдvvд ноотоор дуулахаас гадна сонсож буй хєгжмєє ноотлон бичихийг хvртэл сурдаг аж. Тиймээс эзэмшихийг хvссэн мэргэжлийнхээ анхан шатны мэдэгдэхvvнтэй болоход єндєр ач холбогдолтой юм. Харин хєгжмийн дугуйланд суралцах хvсэлтэй хvvхдvvдэд сануулж хэлэхэд, гэртээ заавал хєгжимтэй байх шаардлагатай гэнэ. Yзсэн хичээлээ илvv бататгаж, дасгал хийлгэхийн тулд  багш нар нь ийм шаардлага тавьдаг байна.



Хvvхдийн ордны дугуйлангууд
Анги                                           Yнэ(нэг жил.тєгрєгєєр)

Англи, Япон, Хятад, Герман хэл                70000
Математик                                           70000
Уран зураг                                            60000
Компьютер, хэлний хосолсон                    90000
Компьютер                                           80000
Шатар                                                 60000
Загвар зохион бvтээх                             55000
Дуулаач                                               70000
Бvжиг                                                  80000
Драм                                                   60000
Морин хуур                                           100000
Хуучир, ёочин                                        70-90000
Тєгєлдєр хуур                                        140000
Хийл                                                    100000
Лимбэ                                                   60000
Ятга-тєгєлдєр хуур                                  60-90000
Шанз-тєгєлдєр хуур                                60-90000

Санал асуулга
Таны дvн юунаас гол нь хамаардаг вэ?
  
Та хэдэн настай в
  
Хэрэглэгчдийн монитор
Яг одоо 13 зочидтой байна.
© Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2005-2006 он. Education.mn хєгжvvлэгч Датаком ХХК
hit counter code